"Зохицол" төслийн танилцуулга

Төслийн зорилго нь гэр хорооллын иргэдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг инженерийн дэд бүтэцтэй эко байгууламж болгон өөрчлөх, оршин суугчдыг нийгмийн хариуцлагатай  нөхөрлөл болгон хөгжүүлэх урт хугацааны мэргэжлийн тогтвортой үйлчилгээгээр манлайлахад оршино.

Гадна орчны үзүүлэлтүүд

-18.7

Гадна агаарын темпeратур
/0C/

14.0

Салхины хурд
/м/сек/

70.9

Гадна агаарын чийгшилт
/%/

151.0

Нарийн ширхэглэгт тоосонцор
/мкг/м3/

184.0

Том ширхэглэгт тоосонцор
/мкг/м3/

Дотор орчны үзүүлэлтүүд

21.0

Темпeратур
/0C/

34.8

Агаарын дундаж чийгшилт
/%/

39.0

Нарийн ширхэглэгт тоосонцор
/мкг/м3/

53.0

Цахилгаан хэрэглээ
/кВ/

Мэдээ, мэдээлэл


Уур амьсгалын ногоон сан

Уур Амьсгалын Ногоон Сан нь НҮБ-ийн Уур Амьсгалын Өөрчлөлтийн Суурь Конвенцийн хүрээнд байгуулагдсан шинэ төрлийн санхүүжилтийн механизм юм. Уг санхүүжилтийн механизм нь хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааг хөгжингүй орнуудаас хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулж санхүүжүүлэх зорилготой.

Уур Амьсгалын Ногоон Сан (GCF) нь тус сангаас магадлан итгэмжлэгдсэн хэрэгжүүлэгч байгууллагаар дамжуулан Монгол Улсын төр, олон нийт, хувийн хэвшлээс хэрэгжүүлэх байгаль орчинд ээлтэй төслүүдийг санхүүжүүлнэ. Одоогийн байдлаар тус санд нийт 10 тэрбум ам.долларын хөрөнгө төвлөрсөн байна.

ХасБанк нь 2016 оны 10-р сард Үндэсний Хэрэгжүүлэгч байгууллагаар шалгарч, Монгол Улсаас төдийгүй хөгжиж буй орнуудаас магадлан итгэмжлэгдсэн анхны хувийн хэвшлийн байгууллага, тэр дундаа анхны арилжааны банк болсон юм. ХасБанк Уур Амьсгалын Ногоон Сангаар дамжуулж дараах санхүүжилтийг хийх боломжтой:

  • Хөнгөлөлттэй зээл
  • Батлан даалт
  • Өөрийн хөрөнгийн санхүүжилт

Төслийн амьдрах чадамж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх үүднээс ХасБанканд бэлэн болон шаардлагатай дэмжлэг, төслийн бэлтгэл байгууламж тэтгэмж байдлаар авах боломжтой. Санхүүжилтийн нөхцөлийг “Case by Case” буюу төсөл тус бүрээр Санхүүжилт хүссэн санал дээр үндэслэж, Уур Амьсгалын Ногоон Сангийн Хөрөнгө оруулалтын шалгуурт тулгуурлаж шийдвэрлэнэ. Магадлан итгэмжлэгдсэн байгууллага болсноор ХасБанк нь Уур Амьсгалын Ногоон Сангийн санхүүжилтээр төсөл боловсруулах, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, дүгнэх, хяналт хийх, тайлагнах боломжтой юм.

Эх сурвалж: Хас Банк

Азийн Хөгжлийн Банк

1997 оноос хойш АХБ Монгол Улсын Засгийн газартай хамтран хот, суурин газрыг хөгжүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэн, мөн хотуудыг эдийн засгийн төрөлжилт, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх гол өдөөгч хүч болгон хөгжүүлэх зорилгоор хот байгуулалт, нийтийн аж ахуйн үйлчилгээний цар хүрээг өргөжүүлж, чанар, найдвартай байдлыг сайжруулахад чиглэсэн шийдлүүдийг эрэлхийлж, санхүүжүүлж ирсэн. Буцалтгүй тусламж, зээл, техникийн туслалцааны төслүүдээр дамжуулан үзүүлсэн АХБ-ны санхүүгийн болон техникийн дэмжлэг нийтдээ 300 сая ам.долларт хүрээд байна.

Эх сурвалж: Азийн Хөгжлийн Банк

Холбоо барих

Хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 16-р хороо, Амарсанаагийн гудамж 12/1, Колорадо бизнес төв, 307 тоот

Утас:

70004628, 88059440

И-мэйл:

info@ucd.mn